|
|
||
Хятадын Сычуань мужийн Я Ань хотын Лушаний газар хөдлөлтийн дараа олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс төрөл бүрийн туслалцаа үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ. Энэ талаар Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Чинь Ган 21-ний өдөр хэлэхдээ, Хятадын талын хайх, аврах, эмчлэх хүчин баталгаатай, эд материал хангалттай тул гадаадын тусламж одоогоор шаардлагагүй гэжээ.
4-р сарын 20-ны өдөр Хятадын Сычуань мужийн Я Ань хотын Лушаньд газар хөдөлсний дараа олон улсын хамтын нийгэмлэг төрөл бүрийн дэмжлэг туслалцаа үзүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн. Хятадын засгийн газар болон ард түмэн үүнд гүн сэтгэлээс талархаж байна гэж Чинь Ган хэлжээ.
Тэрээр хэлэхдээ, Хятадын засгийн газар гамшгаас аврах ажлыг бүх талаар өрнүүлж байна. Өнөөгийн байдлаар гамшгийн бүсийн зам тээвэр, харилцаа холбооны нөхцөл хүндрэлтэй байгааг бодолцож, гадаад орны аврах баг болон тусламжийн барааг одоогоор авах шаардлагагүй гэжээ. Хэрэв шаардагдвал Хятадын тал цаг даруйд нь холбогдох улс орнуудад мэдэгдэх болно. Хятадын Улаан загалмайн нийгэмлэг олон улсын санхүүгийн тусламжийг хүлээн авах харилцах хэлбэрээ зарласан гэжээ. \У.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |