|
|
||
4-р сарын 20-ны 8 цаг 2 минутад Сычуань мужийн Лү шань шяньд 7 баллын газар хөдөлж, хүн хар эндэж бэртэн, эд агуурсан ихээр сүйдсэн хүн гамшиг гарчээ. Төрийн зөвлөл үүнд чиглүүлэн гамшгаас аврах 1-р зэрэглэлийн төсөл хэрэгжүүлсэн юм. Мөн үдээс өмнө ерөнхий сайд Ли Кэ чян гамшгийн бүсэд хүрч ажиллан, нуранганд дарагдсан хүмүүсийг 72 цагийн алтан хоромд амжуулан авран гаргах захирамж өгсөн байна.
Ли Кэ чян өдөр нь гамшгийн голомт газруудаар явж, иргэдтэй уулзан, тухайн нутгийн удирдлагуудын ажил байдалтай танилцаж, шөнө нь майханд хэдэн гар чийдэнгээр гэрэлтүүлэн, хурал хийж, ажлын захирамж гаргалаа. Тэрээр хэлэхдээ, юуны түрүүнд хүнээ аврах хэрэгтэй. Амь нас юунаас ч чухал. Нуранга болгоныг үлдээлгүй уудлан шалгаж, дарагдсан хүмүүсийг 72 цагийн алтан хоромд амжуулан авран гаргах хэрэгтэй гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |