• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Газар хөдлөлтөд эндсэн хүний тоо 160 болов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-04-21 10:07:10

         21-ний шөнийн 0 цаг 40 минутын байдлаар, Сы чуань мужийн Я ань хотын Лү шань шяний газар хөдлөлтөд эндсэн хүний тоо 160 болов.

         Үүнд Я ань хотоос 145 хүн эндэж, 16 хүн ор сураггүй байгаа ба 6700 гаруй хүн бэртэж шархаджээ. Дэ ян хотын Жүн жян шяниас 2 хүн, Чэн дү хотоос 8 хүн, А ба жөүгээс 1 хүн, Мэяй шань хотын Хүн я шянаас 1 хүн, Гань зи жөүгээс 3 хүн энджээ. Юнь нань мужийн аврагчид Лүн мэнь шянгаас 3 хүнийг авран авчээ.

         21-ний 4 цаг 53 минутад Сы чуань мужийн Лү шань шянь болон Чиюн лай хотын уулзвар газарт 5 баллын газар хөдөлсөн ба газар хөдлөлтийн голомт нь хөрснөөс доош 16 км гүнд байжээ. газар хөдлөлтөд эндсэн хүний тоо 160 болов.

         20-ны оройн 8 цагийн байдлаар, Я ань хотын Бао шин шяний холбооны 2 цэгийг сэргээн ажиллуулжээ.

          Газар хөдөлсний дараа олон улсын хамтын нийгэмлэг анхаарал хандуулан, Хятадын засгийн газар цаг тухайд нь олон салбарыг дайчлан аварч байгааг үнэлцгээж байгаа ба Орос болон Францын засгийн газар туслахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.
  
  

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе