|
|
||
Хятадын Иргэний засаг захиргааны яамны хамгийн сүүлчийн мэдээгээр, 21-ний өдрийн 10 цагийн байдлаар Сычуань мужийн Я Ань хотын Лү Шань шянийн газар хөдлөлтийн улмаас 203 хүн нас барсан буюу сураггүй алга болоод байна. 11492 хүн шархадсанаас 960 хүний биеийн байдал хүнд байна. Сураггүй бологсдыг бүртгэсээр байна. Газар хөдлөлтийн бүсэд аврах ажлыг удирдаж байгаа Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян хүний амь насыг аврах ажлыг эн тэргүүнд тавихыг шаардаад Засгийн газар гамшгийн бүсийн ард олныг орон гэртэй болгох, сайн сайхан орчныг хамтаар бүтээн байгуулахад туслахаа амлажээ.
Газар хөдлөлтөөс хойш 28 цаг өнгөрч байна. Хятадын цэрэг, цагдаа тэрчлэн гал командын офицер дайчдаас бүрдсэн авран туслах хүчин өрх дараалан аврах ажиллагаа явуулж, иргэдийг тараан байрлуулж байна. 21-ний үүрээр Хятадын газар хөдлөлтийн яаралтай аврах баг, эмнэлгийн аврах мэргэжилтний баг болон Хятадын олон улсын аврах баг газар хөдлөлтийн бүсэд аврах ажиллагаагаа эхлүүлээд байна. Тэд машин унаа, үнэрч нохой, төрөл бүрийн багаж хэрэгсэл болон эм бэлдмэл зэрэг бодис дайсан байна. Гамшгийн бүсийн эрүүл мэнд хижгээс сэргийлэх ажлыг ч эхлүүлээд байна.
Газар хөдлөлт болсны дараа Иргэний засаг захиргааны яам 50 мянган майхан, 100 мянган хөнжил, 10 мянган эвхдэг ор зэргийг гамшгийн бүсэд хүргэжээ.
Олон улсын хамтын нийгэмлэг гамшгаас аврах, Хятадын засгийн газрын цаг алдалгүй үр ашигтайгаар нийгмийн олон этгээдийг дайчлан аврах ажиллагаа өрнүүлж буйд анхаарал хандуулж байна. АНУ, ОХУ, Япон, Их Британи, Куба, Аргентин, Мексик зэрэг орон адил бус хэлбэрээр Хятадын газар хөдлөлтөд сэтгэл зовинож байна гээд тусламж үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |