• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян шархадсан иргэдийг эргэжээ

CRI       (GMT+08:00) 2013-04-21 13:47:26

       21-ний үдээс өмнө Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Лү Шаний газар хөдлөлтөд гэмтэж бэртэгсдийг эмчилж байгаа Сычуанийн их сургуулийн Хуаши эмнэлэгт очиж, шархдагсад болон эмнэлгийн ажилтнуудтай уулзжээ.

        Бэртэл авсан нэгэн өндөр настанд хандан Ли Кэчян хэлэхдээ: -"Та эмчилгээний зардалд санаа зоволтгүй,сэтгэл амар эмчлүүлээрэй. Засгийн газраас бүхнийг зохицуулж өгнө" гэжээ. Гэр бүлийнхнээсээ холбоо тасарсан нэгэн эмэгтэй өвчтөнд хандан тэрээр хэлэхдээ, өнгөрснөө хэтэрхий  бодох хэрэггүй, ирээдүйгээ бодох хэрэгтэй. Аврагчид танай гэр бүлийнхнийг эрчимтэй хайж байгаа. Та бүү санаа зов гэжээ. Ли Кэчян эмч сувилагч нартай  нэг бүрчлэн гар атган мэндэлж "Та бүхний хүчин зүтгэлд талархаж байна" гэж хэлж байлаа.

1 2 3 4
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе