• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Газар хөдлөлтийн яаралтай аврах багийнхан гамшгийн бүсэд ирлээ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2013-04-21 16:45:27

    Мэргэжлийн 140 аврагч, 39 эмч сувилагч, 21 газар хөдлөлтийн мэргэжилтнээс бүрдсэн үндэсний аврах анги Лү Шаньд хүрч, 5 хэсэгт хуваагдан гамшигт өртсөн 5 нутагт хүрлээ гэж Хятадын газар хөдлөлтийн газрын Лү Шаний газар хөдлөлтийн голомтын командын төвийн дэд дарга Люй Гэпэй танилцуулав.

    Тэрээр хэлэхдээ, гамшигт хүнд нэрвэгдсэн Бао Шин суурин одоогоор тусгаарлагдсаар байна. Аврах ангийн нэг ажлын хэсэг нь зэвсэгт цагдаагийн хамт үдээс хойш 3 цагийн үеэр нисдэг тэргээр Бао Шин сууринд очно. Нөгөө 4 ажлын хэсэг нь Лү Шаний Лүн Мэнь тосгон, Тай Пин суурин, Шуан Ши суурин ба Бао Шэн шянд очно гэжээ. \Урьхан\   
 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе