• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Гамшгийн байдалд олон улсын хамтын нийгэмлэг анхаарал хандуулж бий

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-04-21 11:10:36

        4-р сарын 20-нд Лү Шаньд газар 7.0 баллын газар хөдөлж гамшиг гарсны дараа, Орос, Япон, Англи, Франц, Аргентин, Мексик зэрэг улс орнууд олон төрлийн арга хэлбэрээр гамшгийн байдалд анхаарал халамж хандуулсан байна.

        Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны мэдээнд тэмдэглэснээр, тус орны ерөнхийлөгч В. Путин 20-ны өдөр газар хөдлөлтийн гамшигт их олон хүн хар эндэж бэртсэн явдалд анхаарал халамж хандуулан, Хятад улсын гамшгаас аврах ажилд туслахад бэлэн гэдгээ мэдэгджээ. Түүнчлэн Оросын Онц байдлыг зохицуулах яам ч шаардлагатай үед Хятад улсад авран туслах, эм эмчилгээний баг болон эд зүйлээр туслахад бэлэн гэдгээ мэдэгдсэн байна.

        Японы ерөнхий Сайд Шинзо Абе 20-ны өдөр Хятад улсын дарга Ши Жиньпин болон Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян нартай харьцаж, боломжийн хирээрээ гамшгаас авран туслах ажилд туслахад бэлэн байна гэдгээ мэдэгджээ. Үүний зэрэгцээ, тус орны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлэхдээ, Хятад улс Японы талын анхаарал халамжид талархал илэрхийлэхийн зэрэгцээ, өнөөгийн байдалд гаднын туслалцааг шаардахгүй, шаардлагатай үедээ харьцах болно гэдгээ мэдэгдсэн гэжээ.

        Английн гадаад хэргийн сайд Виллиам Хагуе 20-ны өдөр Английн засгийн газрын өмнөөс Я Аний ард түмэнд халамж анхаарал хандуулж байгаагаа мэдэгджээ. Үүний зэрэгцээ, тус орны Улаан Загалмайн нийгэмлэг өнөө яг ердийн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, хөнжил дэвсгэр, хөвөг хувцас, майхан зэргийг бэлтгэж байна.

        Үүний зэрэгцээ, Франц, Польш, Аргентин, Мексик, Коста-Рика зэрэг орон ч гамшгийн байдлыг анхаарч, дэмжлэг туслалцаа үзүүлэхээ мэдэгдсэн байна.\Д.Х\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе