|
|
||
Хятадын Иргэний засаг захиргааны яамны хамгийн сүүлчийн мэдээгээр, 21-ний өдрийн 11 цагийн 30 минутын байдлаар Сычуань мужийн Я Ань хотын Лү Шань шянийн газар хөдлөлтийн улмаас 203 хүн нас барсан буюу сураггүй алга болоод байна. 11492 хүн шархадсанаас 960 хүний биеийн байдал хүнд байна. Сураггүй бологсдыг бүртгэсээр байна. Газар хөдлөлтийн бүсэд аврах ажлыг удирдаж байгаа Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян хүний амь насыг аврах ажлыг эн тэргүүнд тавихыг шаардаад Засгийн газар гамшгийн бүсийн ард олныг орон гэртэй болгох, сайн сайхан орчныг хамтаар бүтээн байгуулахад туслахаа амлажээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |