• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Гамшгаас аврахад хур бороо хүндрэл учруулж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-04-22 17:08:17

          Лү шаньд газар хөдлөөд 48 цаг өнгөрсөн ч аврахад найдлага бүхий "алтан 72 цаг"хараахан дуусаагүй байна. Одоогоор аврах ажил ид өрнөж, аврагчид өнцөг булан үлдээлгүй шалган, нурангинд дарагдсан хүмүүсийг хайж, эрлэгтэй уралдан зүтгэж байна.

          Гамшгийн дараах 72 цаг бол хүмүүсээ авран гаргах хамгийн чухал хугацаа юм. 24 цагийн дотор аврагдсан хүмүүсийн 90%, 48 цагийн дотор аврагдсан хүмүүсийн 60%--70%, 72 цагийн дотор аврагдсан хүмүүсийн 20% нь эсэн мэнд гардаг. Үүнээс хойш бол 5% орчим л магадлалтай байдаг байна.

           Цаг уурын төв станцын урьдчилсан мэдээгээр, гамшгийн бүсэд өнөөдөр мөн бороо орох юм байна. Хятадын онц байдлыг зохицуулах нийгэмлэгийн дэд дарга Чюй Гүө шэн хэлэхдээ, хур бороо аврах ажилд маш их хүндрэл учруулж байна. Агаараас аврах энэхүү цорын ганц зам ч хаагдах болно гэжээ.

           Тэрээр хэлэхдээ, "Лү шань шянь болон түүнээс умард зүгийн 4 гацаа суурин бол Я аний газар хөдлөлтийн голомт юм. Энд хэрвээ бороо ороход хүрвэл агаарын шугам хаагдах аюултай. Жишээлбэл нисэх онгоц бууж чадахгүй болоход хүрвэл агаарын шугам хаагдах болно. Энэ нь өнөөгийн аврах ажилд учрах хамгийн шууд бөгөөд хүнд хохирол юм" гэжээ.

           Газар хөдөлсний дараа хижиг тахал амархан дэлгэрдэг. Эрүүл мэндийн яамны онц байдлын холбоочин Ван Шяо фэн тус нутгийн хижгээс сэргийлж буй байдлыг танилцуулахдаа, улсын болон Сычуань мужийн хижиг тахлын хяналтын салбарынхан бүгд Лү шань шяньд ирээд сэргийлэлт хамгаалалтын төсөл хэрэгжүүлж, халдварт өвчний гаралтгүй байлгахаар мэрийн чармайж байна гэжээ.

           Аврах ажил 2 хоног маш эрчимтэй үргэлжиллээ. Хятадын онц байдлыг зохицуулах олон улсын холбооны дэд дарга Чюй Гүө шэн хэлэхдээ, өнөөгийн байдлаар, аврагчид хэдэн газарт хүрч чадаагүй байна. Тэдгээр нутагт маш түргэн очиж, бүх талаар эрж хайн аврах бөгөөд нуранга бүрийг уудлан, дарагдсан хүмүүсийг түргэн гаргаж авах шаардлагатай байна гэжээ.

           Хятадын улаан загалмайн нийгэмлэгийн дэд дарга Ван Хай жин хэлэхдээ, өнөө зам харилцаа таслагдаад гамшгийн бүсэд тусламжийн эд бараа тэр болгон оруулж чадахгүй байгаа тул тухайн нутгийн байдал нэлээд хүнд байна. Харин улаан заламгайн нийгэмлэг өнөө 60 сая гаруй юанийн буяны хандивын мөнгө хүлээж аваад байгаа. Аврах ажлаа шинжлэх ухааны үндэслэлтэй, эмх цэгцтэй үргэлжлүүлэх явдал маш чухал. Гамшгийн бүсэд очсон сайн дурынхан юуны түрүүнд тухайн нутгийн аврах салбартай харилцаж, тэдний нэгдсэн удирдлагаар ажиллахыг санал болгож байна гэжээ.

           Лү шаньд газар хөдөлсний дараа Хятадын улаан загалмайн нийгэмлэг онц байдлын 1-р зэрэглэлийн төсөл хэрэгжүүлэн, гамшгийн бүсэд олон тооны аврагчид болон аврах их хэмжээний багаа илгээсэн ба нийгмийн олон салбар ч буяны хандив өргөсөөр байна. "Ил тод" байлгах зарчмыг чанга мөрдөн, буяны хандивын мөнгийг аврах болон гамшгийн дараах сэргээн босголтод хэрэглэх бөгөөд хандивын мөнгийг зарцуулсан дансыг илээр нийтэлнэ гэж Хятадын улаан загалмайн нийгэмлэг мэдэгджээ. \Ц\
  
  
     

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе