• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Дэлхийн дунд сургуулийн сурагчдын "Хятад хэлний гүүр" бүсийн тэмцээн боллоо

CRI       (GMT+08:00) 2013-04-22 10:17:57

     2013 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын Хүүхдийн ордонд Дэлхийн дунд сургуулийн сурагчдын "Хятад хэлний гүүр" 6-р тэмцээний Монголын бүсийн сонгон шалгаруулалт боллоо. БНХАУ-ын Хятад хэлийг түгээн дэлгэрүүлэх улсын албаас санаачлан зохион байгуулж, МУИС-ийн Күнзийн институт, Монголын хятад хэлний багш нарын холбооноос хамтран зохиосон уг тэмцээн "Хүж дэлхийн анд нартайгаа хамт хятад хэл сурцгаая" уриан дор болов. Хятад хэлний улсын олимпиад, хятад хэлний Монголын бүсийн сонгон шалгаруулалт нь хятад хэл сурдаг сургуулиудын сурагчдын хүсэн хүлээдэг баяр болоод хэдэн жилийн нүүрийг үзэж байна. Улаанбаатар дах дунд сургуулиуд болон Эрдэнэт, Дархан зэрэг орон нутгийн дунд сургуулиас ирсэн 25 хүүхэд тус тэмцээнд оролцжээ. Тэмцээн хоёр үе шаттай явагдаж, эхний хэсэгт сонгон шалгаруулалтад оролцсон сурагчид тодорхой сэдвээр хятад хэлний уран илтгэл хийж, сугалсан асуултад хариулсан бол тэмцээний дараагийн хэсэгт ур авьяасаа гайхуулсан байна. Тэмцээний үеэр МУИС, Монгол улсын техникийн их сургууль, Хүмүүнлэгийн их сургуулийн оюутнууд уран сайханы тоглолтоо сонирхуулсан байна.

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе