![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
21-ний 14 цаг хүртэлх байдлаар, Лү шаньд болсон 7 баллын газар хөдлөлт 1 сая 500 мянган хүнд гамшиг дагуулж, 186 хүн нас барж, 21 хүн сураггүй алга болон, 11393 хүн шархаджээ. Өнөө эндэж бэртсэн байдлыг бүртгэж байгаа бөгөөд засгийн газраас 171 мянган хүнийг төвхнүүлээд байна.
Хятадын ерөнхий сайдын орлогч Ван Ян 21-ний өдөр газар хөдлөлтийн голомт дээр аврах ажиллагааг удирдаж, цаг мөчтэй уралдан ухаалаг аврах ажиллагаа явуулж, айл тосгон бүрийг нэгбүрчлэн шалган, нэг ч алтан амийг орхигдуулалгүй шавдан аврахыг талуудад шаардав.
Өнөө аврах ажил үргэлжилсээр байгаа бөгөөд Хятадын төвлөрсөн санхүүгээс онц байдлыг зохицуулах тэрбум юанийг олголоо. Хятадын ардын чөлөөлөх арми, зэвсэгт цагдаа ба гал сөнөөх ангийн офицер дайчдын аврах ангийнхан гамшгийн бүсэд айл өрх дараалан хайлт хийж байна. 21-ний өдрийн 16 цагийн байдлаар, эрүүл мэнд төлөвлөгөөт төрөлтийн байгууллагаас эмчилгээний 149 баг, эмч сувилагч 1125 хүн ба түргэн тусламжийн 205 машинийг гамшгийн голомт руу илгээж, давхардсан тоогоор 8761 хүнийг эмчилгээнд оруулаад байна. Тайвань, Сянган, Аомень гамшгийн байдалд онцгой анхаарал тавьж, хөрөнгө мөнгө эд материал хандивлаж байна.
Газар хөдлөлтийн дараа Олон улсын хамтын нийгэмлэг гамшгийн байдал ба Хятадын засгийн газраас олон салбарыг дайчилж яаралтай авран тусалж байгааг анхааралдаа авч байна. \Урьхан\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |