• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Лү Шаний газар хөдлөлтөд 193 хүн энджээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-04-23 16:47:19

      Сычуань мужийн Иргэний танхимын бүртгэлээс үзэхэд, 23-ны өдрийн 6 цагийн байдлаар, Лү Шаний газар хөдлөлтөд 193 хүн эндэж, 25 хүн сураггүй алга болж, 12211 хүн шархадсан бөгөөд 19 хот жөүгийн 115 сяний 1 сая 990 мянган хүн гамшигт өртжээ. Мөн газар хөдөлснөөс хойш нийт 3244 удаа чичирхийлэл үүсэж, үүнд 3.0 баллын чичирхийлэл 100 удаа гарлаа гэж Хятадын Газар хөдлөлтийн газраас мэдээлжээ.

  Сычуань мужийн Иргэний танхим 22-ны өдөр мэдээлэхдээ, одоогоор гамшгийн районд тусламжийн эд бараа бүрэн хангалттай байгаа боловч зам харилцаа зэргээс шалтгаалж, тусламжийн хэсэг эд бараа түгжрэлд ороод байна. Сэлбэж зассаны дараа Бао Шэн Лү Шань орчмын замын хөдөлгөөн хэвийн боллоо гэж өөр мэдээнд тэмдэглэжээ.

      Хятадын газар хөдлөлтөөс авран туслах анги 22-ны өдөр 5 хэсэгт хуваагдан аврах ажлаа эхэлсэн байна. Гамшгийн районд тусламжийн эд барааг нисдэг тэргээр тасралтгүй хүргэж байна. \Р\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе