• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Газар хөдлөлтөд нас барсан хүний тоо 193 болов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-04-23 18:59:26

        Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 23-ны өдөр Бээжинд хэлэхдээ, олон улсын хамтын нийгэмлэг Хятад улсын Сычуань мужид гарсан газар хөдлөлтийн гамшигт анхаарал халамж хандуулж байгаад Хятадын засгийн газар талархал илэрхийлэхийн зэрэгцээ, олон улсын хамтын нийгэмлэг гамшгаас аврах болоод гамшгийн дараах сэргээн босголтын ажилд туслахыг хүсэж байна гэв.

        Сычуань мужийн Иргэний засаг захиргааны танхимын бүртгэлийн дагуу, 23-ны өдрийн 6 цагийн байлаар, Лү Шаний газар хөдлөлтөд 193 хүн нас баран, 25 хүн сураггүй алга болж, 12 мянга 211 хүн бэртэж шархдан, нийт 1 сая 990 мянган хүн гамшигт нэрвэгджээ.

        23-ны өдрийн 8 цагийн байдлаар, авран туслах ажилтнууд нураггийн дор дарагдсан 150 хүнийг аварч, 6976 хүнийг нүүлгэж шилжүүлсэн ба авран туслах ажил өнөө мөн үргэлжилсээр байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе