• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Юй Цай сургуульд хятад хэлний системтэй боловсрол эзэмших боломжтой

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2013-04-25 11:02:25

        Өнөө Монгол улсад Юй Цай, Люй Мэн гээд Хятад хэлний сургалттай 20 гаруй сургууль байна. Энд сурдаг хүүхдүүд хятад хэлийг системтэйгээр эзэмших боломжтой. Эдгээр сургуулийг дүүргэсэн хүүхдүүд хятад хэл сураад зогсохгүй Хятадын соёлын талаар тодорхой ойлголттой болдог.

      Анх 1997 онд байгуулагдаж байсан Юй Цай сургууль өдгөө 1000 давсан сурагчтай болжээ. Хятад хэлний сургалтад нааштай орчин нөхцөл бүрдүүлэхийн тулд Хятадын Засгийн газраас сайн дурын багш нарыг томилолтоор ажиллуулж байна. Юй Цай сургууль Тайжичуань буюу Их туйлт нударгын гимнастик, үндэстний цөөнхийн бүжгэн урлаг зэрэг хичээлийг мөн заадаг байна.

       Юй Цай сургуулийн захирал Д. Баяр хэлэхдээ, сургуулиас туршлагатай багш нар, сургалтын зохистой арга хэлбэр, суралцах таатай орчинг бүрдүүлсэн. Монголын хүүхэд багачуудын хятад хэл сурах хүсэл сонирхол, хэрэгцээ шаардлагыг хангахыг хүсэж байна. Монгол Хятад хоёр орон бол мөнхийн хөрш. Хөрш орныхоо хэлийг сурах зайлшгүй шаардлага гарч байна. Хүүхэд залуусыг хоёр ард түмний найрамдлын элч болгон хүмүүжүүлэх хэрэгтэй гэжээ. \Хуар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе