• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Газар хөдлөлтийн дагалт гамшгийн талаарх хяналт сэргийлэлтээ эрчимжүүлж бий

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-04-25 20:20:31

        Аврах ажиллагаа үргэлжлэн сайтар хийж, бэртэж шархадсан хүмүүсийг эмчлэх болоод гамшгийн бүсийн иргэдийг төвхнүүлэх ажлыг хийхийн зэрэгцээ, Лү Шаний газар хөдлөлтийн бүсэд геологийн дагалт гай гамшигт үүсэхээ сэргийлэх ажлыг ч эрчимжүүлэх хэрэгтэй гэж ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин саяхан удаа дараа шаардсан байна.

        Лү Шаний газар хөдлөлтийн бүсийн геологийн тогтоц зэрэг нь маш будлиантай, байгалийн гай гамшиг олон үүсдэг район байж, газар хөдлөлтөөс болж нурж, сүүлийн хэдэн хоногт хур тунадас ихтэй байж, цэцэрхийлэлт ч тасрахгүй зэргийн улмаар дагалт гамшиг үүсэж мэдэх юм.

        Сычуань мужийн нам хороо, засгийн газар болон үндэсний нутаг дэвсгэр нөөц баялгийн яам зэрэг нь шуурхай ажиллагаа өрнүүлж, холбогдох бодлого, арга хэмжээг боловсронгуй болгож, цэцэрхийлэлт болон цаг уурын хяналт шалгалтаа эрчимжүүлж, Геологин гамшигт үүсэж мэдэх эрсдэлийг арилган, гамшгийн бүсийн иргэдийн аюулгүйг баталгаажуулж байна. Сүүлийн өдөр, Сычуань муж тусгай техникийн ажилтнуудыг зохион байгуулж, газар хөдлөлтийн голомт бүсэд орших 9 хот, жөү болон 37 шяний нутаг дэвсгэрт дагалт гамшгийн эрсдэлийн талаарх үнэлгээ шинжилгээ хийсэн байна.

        24-ний өдрийн 18 цагийн байдлаар, газар хөдлөлтийн гамшгийн бүсэд 2375 эрсдэлийг шалган тодруулсны зэрэгцээ, төр орогнох 196 газарт гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийж, 247 эрсдэлийг арилгасан байна.24-ний өдрийн 14 цаг 30 минутын байдлаар, тус газар хөдлөлтийн гамшигт өртөн 196 хүн нас барж, 21 хүн сураггүй алга болж, 11 мянга 470 хүн бэртэж шархадсан байна. үүний зэрэгцээ 16 цаг хүртэл, гамшгийн бүсэд нийт 4687 удаагийн цэцэрхийлэлт үүсжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе