|
|
||
4-р сар гарснаас хойш цаст өндөрлөгт цаг агаар дулаарч, Төвдийн аялал жуулчлал оргил үедээ оров. Лхасын Баркор гудамж, Будлла ордны өргөн чөлөө, Норбулинка зэрэг аялал жуучлалын газруудад жуулчид илт нэмэгдсэн байна.
Төвдийн ӨЗР-ны Аялал жуулчлалын албаны бүртгэлд харуулснаар, нэгдүгээр улиралд Төвд давхардсан тоогоор 300 мянган жуулчин хүлээн авснаар аялал жуулчлалын нийт орлого 300 сая гаруй юаньд хүрч, ноднин жилийн мөн үеийнхээс 30% гаруй хувь нэмэгдсэн байна.
Төвд 2012 оноос эхлэн "Төвдийн өвлийн аялал" сурталчилгааны ажлыг эрчтэй зохион явуулсны зэрэгцээ аялал жуулчлалын байгууллагуудтай хамтран "дөрвөн том баяр наадам"-аар гол агуулга болгосон арга хэмжээ өрнүүлснээр энэ салбарт хөгжлийн сайн сайхан хандлага гарчээ. \Навч орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |