• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Гашуудал илэрхийлэв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2013-04-26 15:55:37

         Синьхуа агентлагийн мэдээ: 26-ны өдөр бол Сычуаний Лүшаний 4-р сарын 20-ны өдрийн 7.0 баллын газар хөдлөлтийн долоо дахь өдөр бөгөөд мөн эндэгсдийн долоо дахь өдөр юм. Газар хөдлөлтөд эндэгсдэд гашуудал илэрхийлэхээр Сычуань мужийн засгийн газар 2013 оны 4-р сарын 27-ны өдрийг нийт мужийн гашуудлын өдөр болгох тогтоол баталжээ.

         27-ны өдөр Сычуань мужийн бүх олон нийтийн үйл ажиллагааг зогсоож, 8 цаг 2 минутаас эхэлж, мужийн нийт ард түмэн 3 минут дуугүй номхон зогсож, тухайн үед авто машин, усан онгоц, агаараас сэргийлэх сэрэмжийн тохиог дуугаргахаар боллоо.

         Бүртгэлийн тоо баримтаас үзвэл, 24-ний өдрийн 18 цагийн байдлаар Сычуаний Лү шаний 4-р сарын 20-ны өдрийн 7.0 баллын газар хөдлөлтөд 196 хүн нас барж, 21 хүн сураггүй болж, 13500 хүн шархадсан байна. \Г.С\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе