• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Гамшгийн бүсийн амьдрал хэвийн болж байна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2013-04-26 11:09:44

            Сьчаунь мужийн Лү Шаний газар хөдлөлтийн гамшгаас аврах ажил 26-ны өдөр 7 дохь өдөртөө орлоо, хүнийг хайх ажиллагаа үргэлжилсээр бөгөөд эрүүл мэнд хижгээс сэргийлэх ажил нь гол зангилаа болж байна. Иргэдийн амьдралын хүнд байдал алхам дараатай зохицуулагдаж, аажмаар хэвийн болж байна.

            Сьчуань мужийн орлогч дарга Жун Мянь 25-ны өдөр хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, хүнийг хайх ба бэртэл авсан хүнийг эмчлэх нь дараачийн шатны чухал үүрэг байсаар, айл өрх өнцөг булан бүрийг алдалгүй хайна гэжээ.

            Хятадын иргэдийн захиргааны яамны гамшгаас аврах газрын дарга Пан Чэньминь хэлэхдээ, засгийн газар, иргэд, нийгмийн олон давхаргын хамтын хяналт дор хандивын мөнгийг үр ашигтай ашиглахыг баталгаажуулна.25-ны өдрийн байдлаар гамшгийн бүсийн 1 сая 410 мянган хавтгай дөрвөлжин метр талбайтай газарт цэвэршүүлэх арга хэмжээ авч, өнөөгийн байдлаар хижиг ба олон нийтийн эрүүл мэндийн ноцтой хэрэг гараагүй гэжээ.

            Газар хөдлөлтөөс болж ундны усны хүндрэлд тулгарсан 60 хувийн иргэдийн усны хангалтын зохицуулав. 24-ний өдрийн 18 цагийн байдлаар Сьчуаний Лү Шаний 7 баллын газар хөдлөлтөд 196 хүн нас барж, 21 хүн сураггүй алга болж, 13484 хүн бэртэл авжээ, үүний дотор 995 хүний биеийн байдал хүнд байна. Сьчуань мужийн хэмжээнд 2 сая шахам иргэд гамшигт нэрвэгдэв. \Урьхан\


Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе