• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Лү Шанийн гамшгийн бүсийн амьдрал хэвийн үргэлжилж байна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2013-04-27 10:37:56

          Сычуань мужийн Лү Шанийн газар хөдлөлтийн гамшгаас аврах ажил үргэлжилсээр байна. Одоогоор өвчин тахлаас сэргийлэх ажил гол зангилаа  болоод байна. Газар хөдлөлтөд эндэгсдэд гашуудал илэрхийлэхээр Сычуань мужийн засгийн газар 4-р сарын 27-ны өдрийг нийт мужийн гашуудлын өдөр болгох тогтоол баталжээ. Мөн өдрийн 8 цаг 2 минутаас эхэлж, мужийн нийт иргэд 3 минут дуугай номхон зогсож, авто машин, усан онгоц, агаараас сэрэмжлэх сэрэмжийн дохиог дуугаргав.

          Хятадын эрүүл мэнд гэр бүл төлөвлөлтийн үндэсний хороо 26-ны өдөр мэдэгдэхдээ, гамшгийн дараа тахал гарахаас сэргийлэх үүднээс ундны ус ба хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал, олон нийтийн эрүүл мэнд, хог хаягдлыг шийдвэрлэх, халдварт өвчнөөс сэргийлэх, сэтгэл зүйн дэм үзүүлэх зэрэг тал бүрийн ажлыг нааштай хийж байна. Өнөөгийн байдлаар гамшгийн бүсэд халдварт өвчин ба олон нийтийн эрүүл мэндийн онц байдал гараагүй гэжээ.

          Хятадын иргэний захиргааны яамны 26-ны өдөр гаргасан мэдэгдэлд тэмдэглэхдээ, уг яам холбогдох байгууллагатай хамтран газар хөдлөлтийн гамшгаас үүссэн гарз хохиролд үнэлгээ хийж, дараачийн шатны аврах ба сэргээн босголтын ажилд шинжлэх ухааны үндэс баримт хангана гэжээ. \Урьхан\ 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе