
27-ны үдээс өмнө Хятадын Сычуань мужийн Лүшань сяны хуучин хотод гашуудлын арга хэмжээ болж, 4-р сарын 20-нд Лүшаны 7,0 баллын газар хөдлөлтийн улмаас нас барагсдад гүн эмгэнэл илэрхийлсэн байна. Сычуань мужийн намын хороо, Сычуаны засгийн газар, Чэндүгийн цэргийн тойргийн төлөөлөгч, Гамшгийн бүсийн ард түмэн, Ардын чөлөөлөх арми болон зэвсэгт цагдаа, эрүүл мэндийн системийн аврагч, сайн дурынхан зэрэг бүх салбарын 140 гаруй хүн гашуудах арга хэмжээнд эмгэнэл илэрхийлэв.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12