• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Цайны замаар дахин аялж эхэллээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-04-28 17:04:03

        Энэ үйл ажиллагаа нь 4-р сарын 28-ны өдрөөс эхлэн 2014 оны 12-р сар хүртэл 20 сарын хугацаанд зохиогдох бөгөөд Хятадын Эрээн хотыг эхлэл цэг болгож, Францын Парис хотод хүрэх юм. Энэ аяллын хүрээнд эхлээд 120 тэмээтэй тэмээн жингээр ӨМ, Бээжин, Шань Ши, Хэ Бэй, Хэ Нань, Ху Бэй зэрэг Хятадын 7 муж районоор аялаад, Ху Бэй мужийн У Ханаас тэмээн жиндээ цай ачиж Эрээнд буцан ирнэ. Тэмээн жингээр авчирсан цайгаа 40 машинд тээж Монгол, Орос, Эстон, Латви, Литва, Полш, Герман, Нидерландын вант улс, Белги, Люксембург, Франц зэрэг 11 орноор 20000 км аялна. Энэ хугацаанд "Цайны замын форум", "Үзэсгэлэнт Хятад орон" фото зургийн тэмцээн явуулна Түүнчлэн аяллын замдаа "Оросын худалдаачид Хятадад ирсэний 320 ойд зориулсан арга хэмжээ"-г Москвад,"Дэлхийн цайны хурал"-ыг Парист хийнэ.

        Эрээн хот бол Хятадын хойд нутгийн чухал хуурай боомт байж, хойд зүгтээ Европ Азийн эх хуурайтай, Урд зүгтээ Хятадын дотоод хуурайтай нүүрлэж, Хятадын цайны замын зангилаа цэг болоод байна. Түүхэд энд байгуулсан "Эрин улаа өртөө" биет бус соёлын өвөө уламжлахын тулд Эрээн хотод мөн цайны зам болон улаа өртөөний соёлын сэдэвтэй музей байгуулсан юм. Үүний зэрэгцээ Хятад Орос Монголын эдийн засаг худалдааны форумыг 4 удаа зохиож, 2012 оноос эхлэн "Цайны зам" Хятад Монгол Оросын хотын дарга нарын чуулга уулазлт хийж, "Цайны зам" олон улсын брэндийг бий болгож, хамтын ажиллагаад бат бэх суурь тавих болно.

1 2 3 4 5 6 7 8
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе