|
|
||
Монгол улсын Замын-үүдээс Сайншанд хүрэх авто замын сүүлийн хэсгийг 29-ний өдрөөс албан ёсоор барьж эхэлжээ. Энэ авто замыг Хятадын компани барих бөгөөд ашиглалтанд орсны дараа Хятад Монгол хоёр орны эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг цаашид түргэн хөгжүүлэх болно.
Хятад улсаас Монгол улсад суугаа элчин сайд Ван Шяолүн барилгын эхлэлтийн ёслол дээр үг хэлэхдээ, Замын-үүдээс Сайншанд хүрэх авто замыг барьж дуусвал, Улаанбаатар- Замын үүд- Эрээн хотын хоорондох 660 километрийн авто зам бүрэн ашиглалтанд орж, Хятад Монголын эдийн засаг худалдааг гүнзгий хөгжүүлэх болно. Монгол улстай хамтран чармайж, Монгол улсын дэд бүтцийн байгуулалтын хөгжлийг ахиулахад Хятад улс бэлэн байна гэжээ.
Монгол улсын Зам, тээврийн яамны сайд Гансүх хэлэхдээ, Хятадын компани энэ авто замыг шуурхай барьж, Хятад Монгол Орос гурван орныг холбосон олон улсын авто замыг даруй нээхийг Монголын Засгийн газар дэмжинэ гэжээ.
Уг төслийг чухалчлан үзэж, товлосон хугацаанд чанартай гүйцэтгэж, Монгол улсын эдийн засаг нийгмийн хөгжилд нааштай хувь нэмэр оруулна гэж төслийг гүйцэтгэгч талын төлөөлөгч илэрхийлсэн байна. \Сарантуяа орчуулав.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |