• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Сычуаний газар хөдлөлтийн бүсийн эмчилгээ эрүүл мэндийн дэг журам сэргэж байна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2013-05-03 10:17:05

    Эрүүл мэнд, Гэр бүл төлөвлөлтийн үндэсний зөвлөл 2-ны өдөр мэдэгдэхдээ, Сычуаний газар хөдлөлтийн бүсийг хижгээс сэргийлэх ажилд хамруулж, халдварт өвчин, хижгийн байдлыг сүлжээгээр шууд мэдээлэх ажлыг сэргээсэн бөгөөд вакцин тарих, ундны усыг шалгах, орчныг ариутгах зэргийн ажлыг алхам дараатай өрнүүлж байна гэжээ.

    4-р сарын 27-ноос хойш, гамшгийн бүсэд бэртэгсэд шинээр нэмэгдэх нь багасаж, их цар хэмжээний аврах ажиллагаа үндсэндээ дуусжээ. Эрүүл мэнд, Гэр бүл төлөвлөлтийн үндэсний зөвлөлийн мэдэгдсэнээр, майхан, банзан байшинд эмчилгээний түр цэг байгуулж, эм бэлдмэл, төхөөрөмж нэмэн олгох, эмч нарыг хөдөө тосгонд томилон ажиллуулсны үрээр гамшгийн бүсийн эмчилгээ эрүүл хамгааллын дэг журам аажмаар сэргэж, иргэдийн эмчилгээ эрүүл мэндийн хэрэгцээг үндсэндээ хангаж байна.

    5-р сарын 2-ны өдрийн 17 цагийн байдлаар Сычуаньд газар хөдлөлтийн улмаас эмнэлэгт хэвтэж байгаа шархтан 1254 хүн, үүнээс 47 хүний өвчний байдал нэлээд хүнд байна. Эмнэлэгт нийтдээ 6505 хүн хэвтэж эмчлүүлснээс 5251 нь илааршиж гэртээ харьжээ. Одоогийн байдлаар гамшгийн бүсэд халдварт өвчин, хижиг болон олон нийтийн эрүүл мэндийн гэнэтийн хэрэг илрээгүй байна. \Сарантуяа орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе