|
|
||
ХОУР-гийн дарга Ван Гэньнянь Пакистанаас Хятадад суугаа шинэ элчин сайд Масуд Халидтай 3-ны өдөр уулзаж, хоёр орны хэвлэл мэдээллийн салбарын хамтын ажиллагааг цаашид эрчимжүүлэх талаар санал бодлоо солилцжээ.
Ван Гэньнянь эн тэргүүнд Масуд Халидыг ХОУР-д айлчилж ирсэнд баяр талархал илэрхийлж, Хятад Пакистан бол үеийн үедээ найрсаг анд юм. Манай радиогийн урду хэлний сонсогчдоос захидал авах тоо хамгийн олон байгаа нь урду хэлний нэвтрүүлэг улам сайн хөгжиж Пакистаны сонсогчдод таалагдаж байгааг харуулж байна. Манай радиогийн Пакистанд цацах нэвтрүүлэг Пакистаны засгийн газар болон радиогийн ажил нэгтнүүдийн дэмжлэгтэй холбоотой юм. Эрхэм элчин сайд мөн цаашид анхааран дэмжихийг хүсэж байна гэжээ.
Масуд Халид хэлэхдээ, Пакистан Хятад улстай уламжлалт найрамдлаа хөгжүүлсээр ирсэн. ХОУР-гийн урду хэлний нэвтрүүлэг маш сайн хөгжиж байна. ХОУР бол найрамдлын радио юм. Хоёр орны найрамдлыг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр үзүүлсэн. Пакистан Хятад хоёр орны радио телевиз зэрэг хэвлэл мэдээллийнхний хамтын ажиллагаа хоёр улсын ойлголцол итгэлцлийг улам эрчимжүүлэх болно гэдэгт итгэж байна гэжээ.
Уулзалтын дараа элчин сайд Масуд Халид ХОУР-гийн үүх түүх үр бүтээлийн үзүүлбэр ба урду хэлний редакцтай танилцжээ.\Хуар\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |