• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Сингапурын ерөнхий сайд Хятадын гадаад хэргийн сайдтай уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-05-04 17:38:03

        Сингапурын ерөнхий сайд Лее Хсин Лоон 5-р сарын 3-нд Хятадын гадаад хэргийн сайд Ван И-тэй уулзав.

        Лее Хсин Лоон хэлэхдээ, Сингапур, Хятадын харилцаа тасралтгүй сайн хөгжиж байгаад Сингапур сэтгэл ханамжтай байгаа бөгөөд Хятадын хөгжилд итгэл дүүрэн байна. Хятад улсын эдийн засгийн хөгжлийн арга хэлбэрийн өөрчлөлт нь хоёр талын харилцаанд шинэ боломж олгож байна. Бид цаг үетэй алхаагаа нэгтгэж, хамтын ажиллагааны шинэ арга хэлбэрийг тасралтгүй санаачлах хэрэгтэй. Үүний зэрэгцээ, АСЕАН-Хятадын стратегийн түншийн харилцааг гүнзгийрүүлэхэд Сингапур бэлэн гэв.

        Ван И хэлэхдээ, Хятадын шинэ удирдагчид хөрш зэргэлдээ орон хоорондын харилцаа, дипломат бодлогыг маш чухалчилж, Сингапурын талтай хамтаар чармайн, шинэ цаг эрин дэх Хятад-Сингапурын хамтын ажиллагааг нэн өндөр төвшинд гаргаж ажиллахад бэлэн. Хоёр тал экологи, технологи, нийгмийн удирдлага зэрэг талын хамтын ажиллагаагаа ахиулж, банк санхүү, аюулгүйн хамгаалалт зэрэг салбарын солилцоо болон хамтын ажиллагааг хайн сүвэгчилж, улс төрийн харилцан итгэлцлээ зузаатган, энэ оны Хятад-АСЕАН стратегийн түншийн харилцаа тогтоосны 10 жилийн ойг ашиглан стратегийн түншийн харилцааны агуулгыг улам баяжуулах хэрэгтэй гэжээ.

        Ван И мөн өдөр бас Сингапурын ерөнхий сайд асан Лее Куан Ю, Ерөнхий сайдын орлогч бөгөөд үндэсний аюулгүй байдлын сайд, дотоод явдлын яамны сайд Тео Чи Хин нартай уулзсан бөгөөд тус орны гадаад хэргийн сайд Шанмугамтай хэлэлцээ хийж, хоёр талын харилцааг хөгжүүлэх талаар өргөн хүрээнд нийтлэг ойлголттой болжээ.\Д.Х\

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе