• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Энх тайван бол цорын ганц зам гэлээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-05-06 15:06:18

      ХОУР-ийн мэдээ: Хятад улсын дарга Ши Жиньпин 6-ний өдөр Бээжинд Палестины ерөнхийлөгч Аббастай хэлэлцээ хийв.

      Ши Жиньпин хэлэхдээ, Палестины асуудал бол Ойрх Дорнодын асуудлын цөм бөгөөд энэ асуудлыг чухал байранд авч үзэх хэрэгтэй гэжээ. Тэрээр мөн уг асуудлаар 4 санал дэвшүүллээ.

      Тэрээр хэлэхдээ. Нэгд, Палестины тусгаар улс байгуулахыг хүлээн зөвшөөрч, Палестин болон Израиль хоёр улс энх тайвнаар зэрэгцэн орших энэхүү зөв замыг баримтлах хэрэгтэй. Хоёрт, Яриа хэлэлцээг хоёр орны энх тайван байдлыг биелүүлэх цорын ганц зам болгох хэрэгтэй. Гуравт, газар нутгаар энх тайвныг солих зэрэг зарчмыг гуйвшгүй баримтлах хэрэгтэй. Дөрөвт олон улсын хамтын нийгэмлэг энх тайван байдалд чухал боломж бүрдүүлж өгөх хэрэгтэй гэжээ.

      Ши Жиньпин хэлэхдээ, хагас зууны турш, Хятад, Палестины харилцаа тасралтгүй хөгжсөөр ирлээ. Хятадын тал Палестины хөгжил болон байгуулалтад чадлын хирээр туслан, хөдөө аж ахуй, хөрөнгө оруулалт, дэд бүтцийн байгуулалт, соёл, боловсрол, улс төрийн нам зэрэг олон салбарт хамтын ажиллагааг байгуулан, хоёр орны харилцааны шинэ хуудсыг нээнэ гэжээ.

      Аббас онцлохдоо, улс төрийн аргаар шийдвэрлэх нь хамгийн зөв, мөн цорын ганц гарц юм. Палестин энхийн замыг сонгох бөгөөд "хоёр орны төслийн" үндсэн дээр энх тайванч хэлэлцээгээр дамжин Палестин, Израилийн энх тайвнаар зэрэгцэн орших явдлыг биелүүлэх болно гэжээ.

      Хэлэлцээний дараа хоёр орны удирдагчид хоёр орны эдийн засаг техникийн хамтын ажиллагааны гэрээ болон соёл, боловсролын хамтын ажиллагааны гэрээг үзэглэх ёслолд оролцжээ. \Дүүрэнжаргал орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе