• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Гамшгийн бүсийн дэг журмыг сайтар сахиж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-05-06 11:06:29

           4-р сарын 20-ны Лүшаны 7,0 баллын хүчтэй газар хөдлөлтөөс хойш 16 хоног өнгөрлөө. Тусламжийн барааг хуваарилах, иргэдийг төвхнүүлэх болон сэргээн босголт зэрэг олон асуудлаарх зөрчил, маргаан аажмаар нэмэгдэж байна. Я-ань хотоос ард түмний шаардлага хүсэлтэд нийцүүлж, дэг журмыг эрчимжүүлж, зөрчил маргааныг зохицуулан, түр байрлуулах цэгийн удирдах дүрмийг идэвхтэй чангатгаж байна.

           Я-ань хотын намын хорооны хууль зүйн хорооны нарийн бичгийн орлогч дарга Жао Минь хэлэхдээ, Я-ань хотоос холбогдох удирдах материал тарааж, ард иргэдийн, засгийн газрын ба хууль цаазны талаарх зохицуулалтыг гүнзгий өрнүүлж, төвлөрсөн цэгт дүрэмжсэн, ардчилсан, хүмүүнлэг, мэргэжлийн, хорооллын чанартай үйлчилгээний удирдлагын шинэ системийг идэвхтэй хайсаар байна гэжээ. Я-ань хотын эрүүл мэндийн газраас мэдэгдснээр, одоогоор гамшгийн бүсэд халдварт өвчин ба олон нийтийн эрүүл мэндийн онц байдал илрээгүй. Хотын хэмжээнд ариутгал явуулж, ундны усны эрүүл ахуйг хянаж хэмжих ба байршуулах цэгийн эрүүл мэндийн ажил эрчтэй явагдаж байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе