|
|
||
Сычуань мужийн Лү Шаний "4.21" хүчтэй газар хөдлөлтийн гамшигт өртсөн 125 мянган хүнийг ус, цахилгаанаар хангах ажлыг бүрэн хийж, эмчилгээ үйлчилгээнд бүх талаар хамрууллаа. Шяны албан байгууллагууд ч хэвийн ажиллаж эхэллээ.
Сурвалжлагч Сычуань мужийн Я-ань хотын засгийн газраас мэдээлэхдээ, гамшгийн бүсийг төвхнүүлэх гол ажилдаа нэгэнт шилжин орлоо. 5-ны өдрийн 17 цагт хотын 730 мянган иргэнийг тохинуулан суурьшуулах ажлыг хийж дууслаа. Гамшгийн голомт болох Лү Шань шяний бүх сургуулийн хичээлийг сэргээж, гамшгийн бүсийн иргэд телевиз үзэж, радио сонсох, албан байгууллагууд түр оромжид болон нэг дор түр байрлан ажиллах зэргээр ажлаа хэвийн болголоо.
Үүний зэрэгцээ гамшгийн бүс дэх эмнэлэг эрүүл мэндийн байгууллагууд ч ажлаа бүх талаар эхлүүлж, хэвийн ажиллаж эхэллээ. \Н. Пүрэвжав орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |