• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Элчин сайд Ван Шяолун хэвлэлийн бага хурал хийв

CRI       (GMT+08:00) 2013-05-07 16:28:37

     БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн Ян Жиечи ирэх 8-9 нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийх юм. Энэ үеэр Хятад улсын Төрийн зөвлөлийн гишүүн Монгол улсын Шадар сайд Д. Тэрбишдагватай хэлэлцээр хийх юм байна. Энэ хэлэлцээр улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн салбарын тодорхой асуудлуудыг хамрах байх гэсэн БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ван Шяолун хэлсэн юм, Түүний хэлснээр Ян Жиечи нь Хятад Улсын шинэ Засгийн газар байгуулагдсанаас хойш Монгол улсын шинэ Засгийн газрын урилгаа айлчилж байгаа анхны төлөөлөгч болж буй аж. Тийм учраас өндөр түвшний айлчлал болно хэмээсэн.

       Одоогоос хоёр жилийн өмнө Хятад улс Монгол Улстай стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон билээ. Харин энэ цагаас хойш хоёр орны харилцаа бүх салбарт хөгжиж байгааг Элчин сайд онцолсон юм. Дэлхийн зах зээл дээр нүүрсний гол тоглогч хийгээд Азийн эдийн засгийн том төлөөлөл болсон Хятадын эдийн засгийн байдал тийм ч тэнхлүүн бус байгаа. Шинжээчдийн үзэж буйгаар Хятадын эдийн засаг ирээдүйд сайжрах таамаглалтай байгаа юм. Тиймээс хоёр улс харилцан ашигтай хамтран ажиллах нь харилцан ашигтай байх тухай Элчин сайд дуулгалаа. Ингээд Элчин сайд дараах асуултад хариулт өгсөн юм.

      -"Чалко"-тай байгуулсан гэрээний талаар мэдээлэл өгнө үү. "Эрдэнэс Тавантолгой" компанитай хэлэлцээр хийсэн шүү дээ?

      -"Чалко"-тай байгуулсан гэрээний талаар "Эрдэнэс Тавантолгой" компанитай гэрээ хийсэн. Гэрээний асуудлыг хэрхэн шийдвэрлэх, цаашид хамтын ажиллагааг яаж хөгжүүлэх талаар зохих түвшинд тохиролцоонд хүрсэн. Мөн гэрээний биелэлт сэргэсэн байна. Хятадын тал Монголын талтай харилцан ашигтай, хамт хожих үндсэн дээр хамтын ажиллагааг явуулахыг хүсэн хүлээж байгаа. Мөн Монголын талтай урт хугацааны тогтвортой хамтын ажиллагааны харилцааг тогтооход бэлэн байна. Хоёр хөршийн компаниудын харилцан хамт хожих, зах зээлийн зарчмаар хамтын ажиллагааг явуулахыг манай тал дэмжиж байгаа. Гэрээний тухай асуудал, зөвшилцөөнийг дээрх зарчмын дагуу шийдвэрлэхийг бид дэмжиж байна. Мэдээж хамтын ажиллагаанд янз бүрийн асуудал гарч магадгүй. Хоёр талын хувьд харилцан ашигтай байх зарчмаар алс холын хараатайгаа бүх асуудлыг шийдвэрлэх болно. Шийдвэрлэж болохгүй асуудал байхгүй байх. Ер нь хоёр талын хооронд урт хугацааны тогтвортой хамтын ажиллагааны харилцаа тогтоох нь хоёр улсын нийтлэг эрх ашигт нийцэж байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе