• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн Ян Жиечи Монгол Улсад айлчилж байна

CRI       (GMT+08:00) 2013-05-08 18:35:07

      БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн Ян Жиечи өнөөдөр \ 5-р сарын 8-ны өдөр\ Улаанбаатарт хүрэлцэн ирж, Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Монгол Улсын Шадар сайд Тэрбишдавга Монгол Улсын Төрийн ордоны төв хаалганы шатны дор Ян Жиечи-г угтан авч, үндэстэний хувцас өмссөн монгол охин Ян Жиечи-д цэцгийн баглаа өргөв. Ян Жиечи Төрийн ордонд орохдоо Чингис хааны хүшээг хүндэтгэн ёслов.

      Дараа нь Тэрбишдавга болон Ян Жиечи хэлэлцээ хийлээ.

      Ян Жиечи бол Хятадын шинэ согуулийн засгийн газар байгуулагдсаны дараа Монгол Улсад айлчилж байгаа Хятадын хамгийн өндөр тушаалын албаны хүн учраас хоёр тал энэ айлчлалд өндөр ач холбогдол өгч байгаа юм. Ян Жиечи урьд нь Хятадын Гадаад харилцааны сайд болохдоо анхны гадаад айлчлалаа Монголоос эхэлж байсан бөгөөд энэ удаад Төрийн зөвлөлийн гишүүн болсны дараах анхны гадаад айлчлалаа мөн Монголоос эхэлж байгаа юм байна.

      Өнөө орой Тэрбшидавга Ян Жиечи-г хүндэтгэн зоог барих броно.

      Маргааш Ян Жиечи Монгол Улсын Ерөнхий сайд Алтанхуяг, Монгол Улсын Ерөнхийлөгч Элбэгдоржид тус тус бараалхан золгох болно. \ ХОУРадиогийн сурвалжлагч М. Цэцэн мэдээлэв\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе