• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Монгол Улсын Ерөнхийлөгч Элбэгдорж Ян Жиечи-тэй уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-05-09 15:51:16

    Монгол Улсын Ерөнхийлөгч Элбэгдорж 9-ний өдөр Улаанбаатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн Ян Жиечи-тэй уулзав.

    Хятадын шинэ удирдах хамт олон Хятад, Монголын сайн хөршийн найрсаг харилцааг хөгжүүлэх явдлыг маш чухалд үзэж байна. Монгол Улсын бүрэн эрх, тусгаар тогтнол хийгээд нутаг дэвсгээрийн бүрэн бүтэн байдлыг Хятад улс хүндэтгэж, Монголын ард түмний сонгосон хөгжлийн замыг хүндэтгэж, Монгол улстай өндөр дээд зэрэглэлийн хэлхээ холбоогоо хадгалж, харилцан итгэлцлээ нэмэгдүүлж, бие биеийн гол чухал ашиг сонирхол хийгээд чухал анхаарлын асуудлаар харилцан эрс шийдвэртэй дэмжихэд бэлэн байна. Хятад, Монголын хамтын ажиллагаа бол харилцан ашигтай хамтаар хожих ажиллагаа юм. Хоёр тал Хятад, Монголын стратегийн түншлэлийн харилцааны дунд урт хугацааны хөгжлийн хөтөлбөрийг түргэн тогтоож, уул уурхайн баялгийг ашиглах, дэд бүтцийн байгуулалт, банк санхүүгийн хамтын ажиллагааг нэгдэлтэй хөгжүүлэх хэрэгтэй байна. Хоёр тал хүмүүнлэгийн солилцоогоо өргөтгөж, залуучууд болон хэвлэл мэдээллийхний хэлхээ холбоог дэмжиж, ойлголцол найрамдлаа гүнзгийрүүлэх хэргтэй байна. Хоёр тал ойлголцол, зохицуулалтаа эрчимжүүлж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамтаар хамгаалах хэрэгтэй байна гэж Ян Жиечи онцлов.

    Хоёр орны харилцааг хөгжүүлэх талаар Хятадын талын дэвшүүлсэн зарчим болон чиглэлийг Монгол улс сайшааж байна. Энэ нь Монгол улсын хувьд боломж юм. Харилцан хүндэтгэж, эрх тэгш харилцан ашигтай байх зарчмын үндэс дээр Хятад улстай хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, хоёр орны уламжлалт найрамдлыг тасралтгүй шинэ агуулгаар баяжуулахад Монгол улс бэлэн байна. Хятадын бүрэн эрх, нутаг дэвсгээрийн бүрэн бүтэн байдалд холбоотой асуудлаар Хятад улсыг эрс шийдвэртэй дэмжих болно гэж Монгол Улсын Ерөнхийлөгч Элбэгдорж хэллээ.

    Айлчлалын үеэр Ян Жиечи мөн Монгол Улсын Ерөнхий сайд Алтанхуяг, Шадар сайд Тэрбишдагва, Гадаад харилцааны сайд Болд нартай уулзалт, хэлэлцээ хийж, хоёр орны хамтын ажиллагаатай холбогдуулан санал солилцов. Хятадын талын баримтлан хэрэгжүүлж байгаа хөрш орнуудтайгаа хамтаар хөгжих гадаад чиг шугамыг талархан сайшааж байна. Монголын эдийн засаг сүүлийн жилүүдэд түргэн өсөн нэмэгдсэн. Бодитой арга хэмжээ авч хоёр орны хамтын ажиллагааг түргэтгэхэд Монгол улс бэлэн байна. Хятадын аж ахуйн нэгжүүд Монголд ирж хөрөнгө оруулахыг сайшаана гэж Шадар сайд Тэрбишдагва Ян Жиечитай хэлэлцээ хийх үед илэрхийлсэн байна. \ ХОУРадиогийн сурвалжлагч М. Цэцэн мэдээлэв\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе