• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Израилийн ерөнхий сайдтай уулзлаа

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2013-05-09 18:45:47

        Хятад улсын дарга Ши Жиньпин 9-ны өдөр Бээжинд Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаняхутай уулзах үеэр хэлэхдээ, Израил болон Палестин хоёр орон найрсаг хөршилж, Израил Арабын орнуудтай энх тайван зэрэгцэн орших нь талуудын зорилт бөгөөд олон улсын хамтын нийгэмлэгийн хүсэлт юм. Пакистин Израил хоёр талаараа хамтдаа хүчин зүтгэж, бодит арга хэмжээ авч, харилцан итгэлцсэн хэлэлцээр хийхийн зэрэгцээ ажигч хэрэгч ахицтай болохыг Хятадын тал хүсэж байна гэлээ.

        Ши Жиньпин хэлэхдээ, Ойрх Дорнод бүс дайны хөл тасраагүйн өнөөд хүрлээ. Энх тайван, тогтвортой хөгжих нь бүсийн орнуудын хамтын хүсэл эрмэлзэл юм, улс төрийн аргаар зөрчлийг бууруулах нь талуудын үндсэн ашиг сонирхолд нийцэж буй стратегийн сонголт юм. Хятадын тал үргэлжлэн бодит төв голч байр сууриа баримтлан, идэвхтэй хэлэлцээр хийж, улс төрөөр бүс нутгийн халуун цэгийн асуудлыг зохицуулан, уг бүс нутагт дахь энх тайван тогтвортой байдлыг хамгаалахад хүчин зүтгэх болно гэлээ.

        Бенжамин Нетаняху ч Израилийн талын байр сууриа илэрхийлэв. Тэрээр хэлэхдээ, дайны зовлонг Израилийн тал гүнзгий мэдэрч байна, мөн энх тайванг хүсэж, хэлэлцээрээр дамжин энх тайванд хүрэхэд бэлэн байна. Ойрх Дорнодын энх тайвангийн явцыг ахиухад оруулсан Хятадын талын хувь нэмэрийг сайшааж байгаа бөгөөд Хятад улстай хамтран ажиллах хүсэлтэй байна гэлээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе