|
|
||
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн Ян Жиечи 8-ны өдөр Улаанбаатарт Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагватай хэлэлцээ хийж, Хятад Монголын сайн хөршийн найрсаг харилцааны хөгжлийн талаар санал солилцож, өргөн хүрээнд нийтлэг ойлголтод хүрчээ.
Ноён Ян Жиечи уулзалтын үеэр хэлэхдээ, Хятад улс бол Монгол улсын найдвартай, итгэлтэй, хариуцлагатай стратегийн түнш мөн. Хятад Монголын эдийн засаг харилцсан нөхвөрлөх өндөр чанартай байж, хамтын ажиллагаа харилцан ашигтай байх болно гэжээ. Хятад улсын хөрш оронтойгоо найзалж, хөрш оронтойгоо түншлэх, эргэн тойрны орнуудтайгаа харилцах дипломат чиг шугам гуйвшгүй юм. Хоёр тал олон салбар, олон давхаргын хэлхээ холбоо хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, харилцан ойлголцол итгэлцлээ гүнзгийрүүлэн тал талын цөм болсон ашиг сонирхол болон анхаарал хандуулж байгаа чухал чухал асуудлаар харилцан дэмжилцэж, Хятад Монголын харилцааг сайн хөршийн найрсаг харилцааны үлгэр жишээ болгохыг хүсэж байна гэжээ.
Хоёр орны хамтын ажиллагааны талаар Ян Жиечи хэлэхдээ, Хятад Монголын хамтын ажиллагаа нь харилцан ашигтай хамтаар хожих юм, Хятадын тал нэг нь хожиж нэг нь хожигдох буюу нэг нь илүү ашиг олж, нөгөө нь бага ашиг олохыг хөөцөлдөхгүй юм. Хятад Монголын эдийн засаг харилцан нөхвөрлөх чанар их байдаг тул хоёр тал стратегийн түншлэлийн харилцааны дунд болон урт хугацааны хөгжлийн хөтөлбөр боловсруулж, хоёр орны эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг урт хугацаагаар тогтвортой хөгжүүлэхийг хүсэж байна. Хятад улс өөрийн орны аж ахуйн нэгжийн Монголд хөрөнгө оруулахыг дэмжинэ, Монголын тал хөрөнгө оруулалтын тааламжтай орчин бүрдүүлэн өгөхийг хүсэж байна гэжээ.
Хятад Монголын хүмүүнлэгийн салбарын солилцооны тухай ярих үед Ян Жиечи хэлэхдээ, Хятад Монгол 4700 километр хилийн шугамтай, хоёр орны ард түмэн үеийн үед найрсаг эв найртай зэрэгцэн оршсоор ирсэн юм. Хоёр тал хоёр орны харилцааны иргэний үндэс суурийг бэхжүүлэх, найрсаг ажиллагаанд тустай үйл хэргийг ахиухан хийх хэрэгтэй. Ирэх жил хоёр орны дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн ажиллагааг сайн хийхийг хүсэж байна. Монголын иргэдийн Хятадад ирж бизнес эрхлэх, суралцах, аялан жуулчлахыг сайшаах бөгөөд хоёр орны залуучуудын солилцоо хийх механизмыг дэмжиж, Монголын зуун залуусын төлөөлөгчдийг энэ онд багтаж Хятадад айлчлахыг урьж байна гэжээ.
Тэрбишдагва хэлэхдээ, Хятадын эргэн тойрны орнуудтайгаа байх дипломат харилцааны чиг шугамыг Монгол улс дээд хэмжээнд сайшааж, сайн хөршийн найрсаг харилцаа, эрх тэгш харилцан ашигтай зарчмын үндсэн дээр Монгол Хятадын стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэхийн төлөө чармайх болно. Хоёр орон хамтын ажиллагааны асар их нөөц хүчинтэй, Хятадын талтай хамтаар хоёр орны харилцааны дунд урт хугацааны хөгжлийн хөтөлбөрийг боловсруулан боловсронгуй болгон хамтын ажиллагааны агуулгыг баяжуулахыг хүсэж байна. Хятадын аж ахуйн нэгжийн Монголд хөрөнгө оруулахыг Монгол улс сайшааж байна. Хятадын ашиг сонирхол болон анхаарал хандуулж байгаа асуудлыг Монгол улс хүндэтгэн үзэж, Хятад улстай хамтаар хүмүүнлэгийн салбар дахь хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд бэлэн байна. Хоёр орны залуучууд болон хэвлэл мэдээллийн солилцоог дэмжих болно гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |