|
|
||
Хятад улсын дарга Ши Жиньпин 9-ний өдөр Бээжинд Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетануахутай уулзах үе хэлэхдээ, Израиль, Палестиныг нөхөрсөг хөрш байлгаж, Израиль, Арабын улс орнуудтай энх тайвнаар зэрэгцэн орших нь талуудын хүчин чармайлтын чиглэл мөн бөгөөд олон улсын хамтын нийгэмлэгийн хүсэл мөрөөдөл юм. Израиль, Палестин хоёр тал хамтаар чармайж, бодитой арга хэмжээ авч, харилцан итгэлцлээ алхам дараатай байгуулж, энхийн хэлэлцээг түргэн эхлүүлэн, бодитой ахицад хүрэхийг хүсэж байна гэжээ.
Бенжамин Нетануаху Израилийн байр суурийг тодорхойллоо. Тэрээр хэлэхдээ, Израиль дайн дажны учруулах хор уршгийг гүнзгий ойлгож байгаа бөгөөд энх тайвныг хүсэн мөрөөдөж байна. Дундад дорнодын энхийн ахицыг урагшлуулахад Хятадын гаргасан хүчин чармайлтыг Израиль сайшааж байна, Хятадын талтай хэлхээ холбоотой байхад бэлэн байна гэжээ. \Навч\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |