• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Их Цэцэн" хамтлаг анхны CD-ээ гаргалаа

CRI       (GMT+08:00) 2013-05-12 15:26:47

         "Их Цэцэн" хамтлаг 2008 онд байгуулагдаж, "Хаяа" болон "Хангай" хамтлагийн дараа, монгол уламжлалт дууны урлагийг даян дэлхийд цуурайтуулсан Өвөр Монголын 3 дахь содон хамтлаг юм. Хамтлаг байгуулагдсан цагаас Хятадын Үндэсний Театр, Бээжингийн Жүн Шань хөгжмийн танхим, Бээжингийн Хөгжмийн театр, Тяньжинь хотын хөгжмийн театр, Гуанжөү хотын Шин Хай хөгжмийн танхим, Шанхай хотын драмын театр зэрэг Хятадын хамгийн том урлагийн ордонд олон удаа тоглож байсан бөгөөд урилгаар Америк, Герман, Франц, Бельги, Дани, Голланд, Швед, Япон, Хонконг, Макао зэрэг улс орон газар нутагт тоглож тухайн нутгийн үзэгч сонсогчдод монгол уламжлалт урлагийн гайхамшгийг мэдрүүлж,  олны таашаал хүндэтгэлийг хүлээсэн юм. Энэ оны 6-р сард уг хамтлаг нь  Европоор айлчилж, Итали болон Франц улсад болох  урлагийн наадмуудад оролцоно.


1 2 3 4 5 6 7
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе