• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улсад "Гамшгаас сэргийлэх" 5 дахь өдөрлөг боллоо

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-05-13 16:40:20

  Сычуань мужийн Вэньчуаний хүчтэй газар хөдлөлтийн 5 жилийн ой 5-р сарын 12-нд тохиолоо. Энэ өдөр Мянь Ян хотын Бэйчуаний Чян үндэстний өөртөө засах шяний хуучин хот дахь газар хөдлөлтийн туурин дээр тахилга хийж, гамшигт амиа алдагсад болоод сэргээн босголтын явцад нас барсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэсэн байна. Бэй Чуань хотын иргэн хэлэхдээ:

  "Бид өнөөдөр энд байгалийн гамшигт амиа алдсан төрөл садан, найз нөхдөө дурсан гашуудахын зэрэгцээ, бид хичээн хөдөлмөрлөж орон гэрээ дахин бүр сайхнаар барьж байгуулахаар чармайн ажиллаж байгаагаа тэдэндээ хэлэхээр ирсэн юм" гэлээ.

  Энэ өдөр зол бусаар эндсэн хүмүүстээ эмгэнэл илэрхийлэхийн зэрэгцээ, олон хүнийг байгалийн гамшгаас сэргийлэх мэдлэгтэй болгох нь ийм эмгэнэлт түүхийг дахин давтахаас зайлсхийх чухал арга хэмжээ болох юм. 2009 оноос эхлэн, Хятад улс жил бүрийн 5-р сарын 12-ныг "Гамшгаас сэргийлэх үндэсний өдөрлөг" болгосон юм. Энэ өдөр, Хятадын олон газар нутагт "Гамшгийн эрсдэлийг ялган таньж, өөрийгөө хамгаалах мэдлэг олгох" олон төрлийн арга хэмжээг иргэдийн дунд зохиосон байна.

  Тухайлбал нийслэл Бээжинд суртал ухуулгын ажил болон аврах сургуулилт хийсэн байна.

  Энэ сургуулилтад гамшигт өртсөн тосгоны даргын дүрд Жан Пэн тоглосон байна. Тэрээр Засгийн газрын албан тушаалтны хувьд, энэ удаагийн сургуулилтаар дамжин гамшгаас сэргийлэх, хамгаалах талаар бодитой ойлголттой болсон байна. Тэрээр хэлэхдээ:

  "Миний бодлоор гай гамшгийн үед манай анхан шатны албан тушаалтнууд иргэдийг зохион байгуулан амиа аврах, харилцан туслах ажиллагааг цаг алдалгүй зохион байгуулж, хохирлыг багасгах хэрэгтэй. Ердийн цагт, манай иргэд энэ талын мэдлэг боловсролоо нэмэгдүүлбэл, гай гамшиг тохиолдсон үед айж сандралгүй, онц байдлыг түргэн шуурхай зохицуулж чадах болно" гэжээ.

  Сургуулилт дууссаны дараа, Бээжин хотын Иргэдийн засаг захиргааны газар, Байгаль орчны хамгаалалтын ажил хариуцсан газар, Цаг уурын байгууллага, Улаан Загалмайн нийгэмлэг зэрэг байгууллагууд иргэдтэй санал бодлоо солилцон, онц байдлыг зохицуулах, гамшгаас зайлсхийх мэдлэг чадварын талаар танилцуулсан байна.

  Ли хатагтай 5 жилийн өмнө өөрийн биеэрээ Вэнчуаний газар хөдлөлтийн их гамшгийг туулсан юм. Тэрээр энэ удаад өөрийн 5 настай охиноо дагуулан сургуулилтад оролцсон байна. Тэрээр хэлэхдээ:

  "5 жилийн өмнөх онц их газар хөдлөлтийн үед би охиноо төрүүлсэн юм. Үнэхээр аймшигтай байсан. Тиймээс би гай гамшгаас сэргийлэх, өөрийгөө аврах тухай мэдлэг, чадварт суралцах нь маш чухал гэж бодож өнөөдөр охиноо дагуулан холбогдох арга хэмжээнд оролцож байна. 5 жилийн өмнө газар хөдлөхөд би яг гэртээ амарч байсан. Гэнэт газар хөдөлж байна гээд манай гэрийнхэн намайг аваад гадагш гүйлдсэн. Тэр үед, газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах тухай мэдэхгүй, зөвхөн айж садарч байсан" гэжээ.

  Холбогдох мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар, гамшгийн хор нөлөөг багасгахад онц байдлыг зохицуулах системийг байгуулахаас гадна, иргэдийн энэ талын мэдлэг боловсролыг дээшлүүлэх шаардлагатай юм байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе