|
|
||
13-ны өдөр УТЗЗ-ийн Бүх Хятадын хорооны дарга Юй Жэншэн Волга мөрний бүсэд суугаа Оросын Ерөнхийлөгчийн бүрэн эрхэт төлөөлөгч Бабичтай Бээжинд уулзахдаа, орон нутгийн хамтын ажиллагаа нь Хятад Оросын ажил хэрэгч хамтын ажиллагааны зангилаа гэжээ.
3-р сард Хятад улсын дарга Ши Жиньпин Орост айлчлал хийсэн, Хятад Оросын харилцаа шинэ хөгжлийн шатанд орж, улс төрийн дээд төвшний харилцааны давуу талаа ажил хэрэгч хамтын ажиллагааны үр дүн болгох нь хоёр талын гол үүрэг болно. Хятад Орос Хөх мөрний дунд дээд урсгалын бүс нутаг ба Волга мөрний сав бүсийн хамтын ажиллагааг өрнүүлэх нь давуу талаа харилцан нөхвөрлөж, харилцан ашигтай хамтаар ялахад тустай бөгөөд хоёр орны хилийн бус бүс нутгийн хамтын ажиллагааг өргөтгөхөд ашигтай. Хоёр тал өндөр технологи, өндөр нэмүү өртөгт салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлж, хоёр бүс нутгийн шинэ бүтээлч хамтын ажиллагааг байгуулах хэрэгтэй гэж Юй Жэншэн илэрхийлсэн байв.
Хятадын талтай Волга мөрний сав бүс, Хөх мөрний дээд дунд урсгалын бүс нутгийн хамтын ажиллагааг эхлүүлж, хоёр бүс нутгийн хамтын ажиллагаанд амжилт байгуулахад тус дөхөм үзүүлж, орон нутгийн хамтын ажиллагааг тасралтгүй гүнзгийрүүлэх нь энэ удаагийн айлчлалын гол үүрэг гэж Бабич илэрхийлсэн байна. /Анар/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |