• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян Грекийн ерөнхий сайдтай хэлэлцээ хийв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-05-16 20:32:38

    Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 16-ны үдээс хойш Бээжинд Грекийн ерөнхий сайд Самарастай хэлэлцээ хийв. Хятад Грек хоёр орон хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлж, үр ашгийг дээшлүүлэн, улам нээлттэй бөгөөд уужуу багтаамжтай байр сууриар ажил хэрэгч хамтын ажиллагааг өрнүүлэх ёстой гэж Ли Кэчян хэлэв.

    Тэрээр цааш нь хэлэхдээ, Европ нь Хятад улсын гадаад харилцааны тэргүүлэх чиглэлийн нэг юм. Грек нь удалгүй Европын холбооны ээлжит дарга орноор ажиллана, Грекийн тал Хятад Европын харилцааны эрүүл саруул тогтвортой хөгжилд өвөрмөц үүрэг гүйцэтгэхийг Хятадын тал хүсэж байна гэжээ.

    Хэлэлцээний дараа хоёр ерөнхий сайд Хятад Грекийн эдийн засаг худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй зэрэг хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцжээ. \Урьхан\

1 2 3
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе