|
|
||
Хятад улсын дарга Ши Жиньпин 17-ны өдөр Бээжинд Ирландын Парламентын доод танхимын дарга Барретт, дээд танхимын дарга Бурке нартай уулзлаа.
Ши Жиньпин хэлэхдээ, Хятад, Ирланд хоёр орон нь хэдийгээр алс холын зайд оршдог, адил бус тогтолцоотой боловч, дэлхийн дэвшилд хүч нэмж, улс орноо хөгжүүлэн, ард түмнээ аз жаргалтай байлгах гэсэн хамтын хүсэл тэмүүлэлтэй төдийгүй, харилцан хүндэтгэж, харилцан итгэлцэж, харилцан ашигтайгаар хамтран ажилласаар ирсэн болохоор хоёр талын харилцаа эрүүл тогтвортой хөгжлөө хэвээр хадгалж, адил бус соёл, тогтолцоот улс орон хоорондын найрсаг харилцааны үлгэр жишээ болж чадсан юм. Ирландын талтай хамт чармайж, засгийн газар, парламент хоорондын солилцоог эрчимжүүлж, улс төрийн харилцан итгэлцлээ нэмэгдүүлэхийн зэрэгцээ, давуу талаа харилцан нөхөж, хамтын ажиллагаагаа тэлж, хоёр талын тохиролцсон нийтлэг ойлголтуудыг практик дээр идэвхтэй хэрэгжүүлж, ажил хэрэгч хамтын ажиллагааг хөгжүүлэн, хоёр ард түмэнд нэн их, бодитой ашиг хүртээхэд Хятад улс бэлэн гэжээ.
Барретт болон Бурке нар хэлэхдээ, Хятад улстай олон салбар дахь солилцоо болон хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, иргэд хоорондын ойлголцол болон найрамдлыг тасралтгүй зузаатган, Ирланд, Хятадын харилцааг хамтаар хөгжүүлэхийг Ирланд улс хүсэн хүлээж байна гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |