• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын Олон улсын цэцэрлэгийн 9-р яармаг нээлтээ хийлээ

CRI       (GMT+08:00) 2013-05-18 17:51:04

      Хятадын Олон улсын цэцэрлэгийн 9-р яармаг 5-р сарын 18-ны өдөр Бээжин хотын Фэнтай дүүрэг дэх Юндин голын эрэгт нээлтээ хийлээ.

      Бээжин хотод анх удаа зохиогдож байгаа энэхүү яармаг "Цэцэрлэгт хот, үзэсгэлэнт гэр орон" уриан доор хүрээлэн буй орчны бохирдол, хүлэмжийн хийг багасгаж, ногоон орчин байгуулахыг уриалж байна.

      Юндин голын сав дагуух энэ газар 100 гаруй жилийн туршид хог хаягдлын цэг байжээ . Харин экологийн нөхөн сэргээлт хийж яармагийн цэцэрлэгт хүрээлэнг босгосноороо Бээжингийн ногоон хөгжил болон шинжлэх ухааны хөгжлийн загвар болж байна

     Барилгын хог хаягдлын буурин дээр боссон энэхүү үзэсгэлэн яармаг нь нийт 513 га талбайтай, хэмжээгээрээ Бээжингийн хааны зуны ордноос 2 дахин том юм. Яармаг "Нуурын үзэмжит бүс" хийгээд "Цэцгийн үзэмжит бүс" гэсэн хоёр том бүсэд хуваагдаж , уламжлалт, орчин үеийн, бүтээлч санаа, олон улсын, усан ургамлын цэцэрлэг гэсэн таван том хэсэгт дэлхийн 29 улс орны 37 хот, байгууллагын 34 байгууламж, дотоодын 69 хот, байгууллагын 94 цэцэрлэг нийтдээ 128 янзын цэцэрлэгийг дэглэн үзүүлж байна. Эндээс Хятадын болон барууны орнуудын эртний болон орчин үеийн цэцэрлэгийн онцлог, хөгжил түүх, Ази , Европ, Исламын хэв маягийг харж болно.

     Хятадын цэцэрлэгийн музей, Юндин суварга, Үзэсгэлэнгийн гол танхим зэрэг гурван барилга уг үзэсгэлэн яармагийн гол онцлог байгууламж болж байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе