|
|
||
Энэтхэгийн ерөнхий сайд Сингийн урилгаар Хятад улсын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 19-ний өдөр Шинэ Делид хүрч, Энэтхэгт хийх 3 хоногийн албан ёсны айлчлалаа эхлэв.
Ли Кэчян онгоцны буудалд хэлэх үгээ бичгээр тарааж тэмдэглэхдээ, дэлхийн хөгжиж буй хамгийн том 2 орон болсны хувьд Хятад Энэтхэгийн харилцаа тогтвортой эрүүл саруулаар хөгжих нь хоёр орны үндсэн ашиг сонирхолд нийцэж, Ази ба дэлхийн энх тайван хөгжил цэцэглэлтэд ашигтай юм. Хятадын засгийн газар Энэтхэг хоорондын харилцааг дээд хэмжээнд чухалчлан үзэж, Энэтхэгийг чухал түнш ба нөхөд гэж үздэг. Энэ айлчлалаар солилцоог ахиулж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, харилцан итгэлцлийг өндөр төвшинд хүргэж, найрсаг харилцааг бэхжүүлэх зорилгод хүрч, Хятад Энэтхэгийн энх тайван хөгжил цэцэглэлтэд чиглэсэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцаанд шинэ хөдөлгөх хүчин сэлбэнэ гэдэгт итгэж байна гэжээ. \Урьхан\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |