|
|
||
Хятад улсын дарга Ши Жиньпин 20-ны өдөр Бээжинд Тажикстаны ерөнхийлөгч Емомали Рахмоновтой хэлэлцээ хийлээ. Хятад, Тажикстаны стратегийн түншийн харилцаа байгуулж, хамтын ажиллагаагаа тал бүрээр гүнзгийрүүлэн, хоёр орон, хоёр ард түмэнд үр өгөөж хүртээнэ гэж хоёр орны төрийн тэргүүн шийдлээ.
Ши Жиньпин хэлэхдээ, Хятад, Тажикстаны харилцааг стратегийн түншийн харилцаа болгон өсгөж, нөгөө талынхаа бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, аюулгүй байдал зэрэгтэй холбоотой асуудлаар харилцан дэмжилцэж, эдийн засгийн хөгжлийн хувьд хамтын ажиллагаагаа үр ашигтай хөгжүүлж, олон улсын болон бүс нутгийн асуудлаар зохицуулалт, хамтын ажиллагаагаа нягтруулж, үүрдийн сайн хөрш, сайн анд, сайн түнш байцгаая гэлээ.
Рахмонов хэлэхдээ, Хятад улсын итгэл найдвартай стратегийн түнш байхад Тажикстан бэлэн байна. Хятад улсын амин чухал ашиг сонирхолтой холбоотой, гол чухал асуудлаар Хятадын талыг эрс хэлбэрэлтгүй дэмжинэ. Тажикстан улсад цаашид ч Хятад улсын тус дэмжлэг хэрэгцээтэй байна. Хятад улстай дээд хэмжээний харилцаа холбоогоо хадгалж, итгэлцэл, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд бэлэн байгаа гэжээ.
Хятад, Тажикстан стратегийн түншийн харилцаа тогтоосон сайхан боломжийг ашиглан зам тээвэр дэд бүтэц, нөөц баялаг, эрчим хүч, хөдөө аж ахуй, банк санхүү, аюулгүй байдал, хүмүүнлэгийн салбарт ажил хэрэгч хамтын ажиллагаагаа бүх талаар хөгжүүлэхээ хоёр орны төрийн тэргүүн илэрхийллээ.\У.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |