• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Энэтхэгийн стратегийн ажил хэрэгч хамтын ажиллагааг шинэ ахицад хүргэхийг онцлов

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2013-05-20 20:40:55

   Хятадын улсын ерөнхий сайд Ли Кэчян 20-ний өдөр Шинэ Делид Энэтхэгийн ерөнхий сайд Сингтэй гүнзгий бөгөөд ажил хэрэгч хэлэлцээ хийж, олон нийтлэг ойлголтод хүрсний зэрэгцээ Хятад Энэтхэгийн энх тайван хөгжил цэцэглэлтэд чиглэсэн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааг эрчимжүүлж, хоёр орны хамтын ажиллагааг шинэ ахицад хүргэхийг санал нэгтэй зөвшөөрчээ.

    Ли Кэчян хэлэхдээ, Хятад Энэтхэг нь чухал хөрш бөгөөд түнш юм, хоёр орны харилцаа сүүлийн жилүүдэд илэрхий дэвшилтэй болж, улс төрийн итгэлцэл тасралтгүй гүнзгийрч байна. Олон салбар дахь хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрч, иргэдийн солилцоо өдөр ирэх тусам өргөжиж байна. Олон улс ба бүс нутгийн чухал асуудлаар нааштай хамтран ажиллаж, хилийн заагийн хэлэлцээ бодит ахицад хүрчээ. Бид хоёр орны харилцааны баялаг үр бүтээлд баярлаж, ирээдүйд итгэл төгс байна гэжээ.

    Энэтхэгийн талтай хамтаар завшаан боломжийг атгаж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, Хятад Энэтхэгийн харилцааны хөгжлөөр хоёр ард түмэнд нэн их үр өгөөж хүртээхэд Хятадын тал бэлэн байна гэж Ли Кэчян илэрхийлэв.

     Нэгд, стратегийн хэлхээ холбоог эрчимжүүлж, улс төрийн итгэлцлийг гүнзгийрүүлнэ. Хоёрт, ажил хэрэгч хамтын ажиллагааг ахиулж, ашиг сонирхлын нэгдлийн гүнзгийрүүлнэ. Гуравт, сэргийлэлтийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, аюулгүйн харилцан итгэлцлийг гүнзгийрүүлнэ. Дөрөвт, хүмүүнлэгийн солилцоог өргөжүүлж, харилцан ойлголцлыг нэмэгдүүлнэ. Тавд, харилцан анхаарч байгаа асуудлыг харгалзан, эмзэг асуудлыг нухацтай зохицуулна.

    Ли Кэчяны Энэтхэг Хятадын харилцааны тухай үнэлгээ ба хоёр орны харилцааг цаашид хөгжүүлэх тухай саналыг Синг бүрмөсөн хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлээд хоёр талын тохиролцсон нийтлэг ойлголтыг идэвхтэй хэрэгжүүлж, хоёр орны олон салбар дахь хамтын ажиллагааг баялаг үр дүнд хүргэхэд бэлэн байна гэжээ.

    Тэрээр цааш нь хэлэхдээ, Төвдийн өөртөө засах район нь Хятадын нутаг дэвсгэрийн нэг хэсэг гэж Энэтхэгийн засгийн газар үздэг. Ямарваа хүчний Энэтхэгийн нутаг дэвсгэр дээр Хятадын эсрэг ажиллагааг хийхийг зөвшөөрөхгүй гэжээ. \Урьхан\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе