|
|
||
БХАТИХ-ын байнгын хорооны дарга Жан Дэжян, Ерөнхий сайдын орлогч Жан Гаоли 20-ны өдөр Ардын их хурлын ордонд Тажикстаны ерөнхийлөгч Емомали Рахмоновтой тус тус уулзжээ.
Жан Дэжян уулзалтын үеэр хэлэхдээ, дарга Ши Жиньпин болон эрхэм ерөнхийлөгчийн уриалгаар Хятад Тажикстан стратегийн түншлэлийн харилцааг байгуулсан нь хоёр орны харилцаа нэн өндөр төвшинд хүрч, хөгжлийн шинэ үе шатанд орсныг харуулж байна. Хоёр орны удирдагчдын тохиролцоонд хүрсэн чухал нийтлэг ойлголт болон хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрийг нааштай хэрэгжүүлж, тал бүрийн стратегийн хамтын ажиллагааг өрнүүлэн, хоёр орны харилцааны хөгжлийг ахиулахад Хятад улс бэлэн байна. Хоёр орны парламентын хамтын ажиллагаа нь хоёр орны улс төр нийгмийн сайн хөршийн найрсаг үндэс суурийг бэхжүүлсэн бөгөөд хоёр талын харилцааны хөгжлийг ахиулсан юм. Тажикстаны парламенттай хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, найрсаг хэлхээ холбоогоо цаашид ахиулан, ойлголцлоо нэмэгдүүлж, хоёр орны стратегийн түншлэлийн харилцааны агуулгыг тасралтгүй бэхжүүлэхэд БХАТИХ бэлэн байна гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |