• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян, Сингх нар сэтгүүлчидтэй уулзлаа

CRI       (GMT+08:00) 2013-05-21 08:58:32

      Хятадын ерөнхий сайд Ли Кэчян 20-ны өдөр Энэтхэгийн ерөнхий сайд Сингх нар  хэлэлцээ хийсний дараа хамтдаа сэтгүүлчидтэй уулзсан байна.

      Ли Кэчян хэлэхдээ, би ерөнхий сайд болсны дараах анхны айлчлалаа Энэтхэгээс эхлүүлж байгаа нь Энэтхэг бол Хятад улсын чухал хөрш, хоёр орон хүн ам нь тэрбумаас давж байгаа хөгжиж буй орон юм. Өнгөрснөө эргэн санахад түүхэнд Хятад Энэтхэгийн соёлын солилцоо харилцан туршлагаасаа суралцах үйл хэрэг гүнзгийрч ирсэн юм, Ирээдүйд Хятад Энэтхэгийн хамтын хөгжлийн нөөц асар их байна гэжээ.

     Ли Кэчян хэлэхдээ, би ерөнхий сайд Сингхтэй найрсаг илан далангүй ярилцаж,  хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурж, олон салбар дахь хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлон, стратегийн нийтлэг ойлголтоо нэмэгдүүллээ. Хоёр орон нэгнийхээ хөгжлийг чухал боломжоор үзэж,  найрсаг харьцах нь Ази тивийн хамтын ажиллагааны шинэ цэгийг бий болгож,  хамтаар хөгжих нь дэлхийн эдийн засгийн шинэ хөдөлгөгч хүч болох юм. Хятад Энэтхэгийн хамтын ашиг сонирхол санал зөрөлдөөнөөс хол их байж, өнө удаан түүхийн үйл явцаас санаа авч баялаг туршлагаас суралцан, уудам  сэтгэл болон илан далангүй байр сууриар асуудлыг зохицуулан санал зөрөлдөөнөө багасгаж болно гэж  санал нэгтэй үзсэн гэжээ.

      Ли Кэчян цохон тэмдэглэхдээ, Хятад Энэтхэг хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хамтаар хөгжих нь Ази тивийн аз тохиол бөгөөд дэлхий дахинд нөхцөл боломж болно. Хятад Энэтхэгийн хамтын хөгжил үгүй бол Ази тив хүчирхэгжихгүй. Одоо Хятад Энэтхэгийн харилцаанд урьд өмнө байгаагүй хөгжлийн боломж тохиож байна, хоёр тал  нийтлэг ойлголтоо бүрэн хэрэгжүүлж, Хятад Энэтхэгийн харилцааг шинэ шатанд гаргаж шинэ хуудас нээх хэрэгтэй гэжээ.

      Сингх хэлэхдээ, бидний хоорондох зөрөө хоёр талын харилцааны харш саад болоогүй, бид ухаалаг, туршлагатай тул бидний хооронд оршиж байгаа асуудлыг зохицуулж чадах юм. Энэтхэг Хятад  хоёр орны хөгжил төдийгүй Ази тив дэлхийн энх тайван цэцэглэл хөгжилд идэвхтэй хувь нэмэр оруулж чадах юм гэжээ.

      Уулзалтын дараа хоёр ерөнхий сайд  хоёр талын эдийн засаг, хөдөө аж ахуй, соёл, байгаль орчин, орон нутгийн солилцоо зэрэг салбар дахь хамтын ажиллагааны бичиг баримтад гарын үсэг зурах ёслолд оролцжээ. \Э.Г\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе