• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян Исламбадад хүрлээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-05-22 17:27:41

      Синьхуа агентлагийн мэдээ: Пакистаны засгийн газрын урилгаар Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 22-ны өдрийн үдээс өмнө тусгай онгоцоор Исламабадад хүрч, Пакистанд хийх албан ёсны айлчлалаа эхэллээ.

      Ли Кэчян онгоцны буудал бичгээр тараасан үгэндээ, Хятадын ард түмний нөхөрсөг халуун сэтгэлийг өвөрлөн Пакистанд албан ёсоор айлчилж байна. Би Хятадын засгийн газар болон ард түмний нэрийн өмнөөс Пакистаны засгийн газар болон ард иргэдэд хүндэтгэл дэвшүүлэн, сайн сайхныг ерөөж байна гэжээ.

      Тэрээр хэлэхдээ, Пакистан бол Өмнөд Азийн чухал орон, бүс нутаг болон дэлхийн энх тайван, тогтвортой хөгжилд чухал ач холбогдолтой. Хятад, Пакистан хоёр орон бол бүх талын стратегийн түншүүд юм. Дипломат харилцаа тогтоосон 62 жилийн турш хоёр тал улс төрийн хувьд харилцан итгэлтэй, эдийн засгийн хувьд харилцан ашигтай, тус тусын ашиг сонирхол болон чухал асуудалд харилцан ойлголцсон, эвсэг харилцаагаа баталсаар ирсэн юм гэжээ. \Дүүрэнжаргал орчуулав\

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе