|
|
||
Хятад Монгол хоёр орны соёл урлагийн солилцоог дэмжих, хоёр орны ард түмний харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх зорилгоор Улаанбаатар дахь Хятадын соёлын төвөөс зохион байгуулж буй "Хятад Монгол зураачдын зургийн үзэсгэлэн"-гийн нээлтийн ёслол 5-р сарын 22-ны өдөр Улаанбаатар хот дахь Хятадын соёлын төвд болов.
Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн дарга Мэнь Шүдэ нээлтийн ёслол дээр хэлсэн үгэндээ, адил бус соёл, адил бус төрөл жанрын уран бүтээлийг нэгэн дор үзүүлсэн нь маш их утга агуулгатай юм гэжээ.
Энэ удаагийн үзэсгэлэнд уран зургийн хоёр өөр төрлөөр туурвисан гайхамшигт бүтээлүүдийг дэлгэн үзүүлсэн нь утга агуулгатай хэрэг байлаа. Хятадын уламжлалт зураг нь зураасаар голчлон зурдаг, утгачилсан урлаг. Барууны тосон зураг нь хэсэг талыг голлодог, бодит чанартай бөгөөд бодит дүрийг илэрхийлдэг.
Үзэсгэлэнд Хятад улсын нэрт зураач Вэн Чан Жиан ноёнтны сүүлийн 20 жил тууурвисан 30 бүтээл, Монгол улсын нэрт зураач Уянга хатагтайн 28 зураг тавигдсан байна. Хоёр зураачийн хурц мэлмий, сэргэг оюун ухаан, уран нарийн бийрийн үзүүр, цээж дүүрэн халуун сэтгэлээр зурсан байгалийн үзэгдэл, нутгийн заншил, ард иргэдийн ёс жаяг болон ирээдүйг сайхнаар төсөөлсөн олон сайхан зургуудыг энэхүү үзэсгэлэнгээс сонирхож болох юм. \сурвалжлагч Ч.Гантөмөр\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |