|
|
||
ХОУР-ийн мэдээ: Швейцарын холбооны тэргүүн Ели Маурерын урилгаар Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян орон нутгийн цагаар 23-ны орой тусгай онгоцоор Цюрих онгоцны буудалд хүрч, Швейцарт хийх албан ёсны айлчлалаа эхэллээ.
Швейцарын холбооны орлогч дарга, гадаад хэргийн сайд Дидиер Бурхалтер онгоцны буудалд түүнийг угтан авлаа. Ли Кэчян онгоцны буудалд бичгээр тараасан үгэндээ, Швейцар бол Хятадтай дипломат харилцаа тогтоосон хамгийн анхны барууны орнуудын нэг, түүнчлэн Хятадын Европ дахь эдийн засаг, техник, санхүүгийн хамтын ажиллагааны чухал түнш юм. Ерөнхий сайдын хувиар анх удаа Европт айлчилж, нэн тэргүүнд Швейцарыг сонгосон нь хоёр орны дээд зиндааны харилцааг хөгжүүлж, хамтын ажиллагааг ахиулж, хоёр ард түмний ойлголцол, нөхөрлөлийг гүнзгийрүүлэн, Хятад, Швейцарын эвсэг нөхөрсөг харилцааг урт хугацааны турш эрүүл саруул, тогтвортой хөгжүүлэхийн төлөө юм гэжээ.
Айлчлалын үеэр Швейцарын удирдагчид болон нийгмийн олон салбарынхантай өргөн цар хүрээнд харилцан, хамтын ашиг сонирхолтой асуудлаар ярилцан, хоёр орны харилцааг хөгжүүлэхэд ашигтай санал бодлыг сонсох болно. Энэ айлчлал хоёр орны харилцааг шинэ шатанд хүргэнэ гэдэгт найдаж байна гэж тэрээр онцлов.\Дүүрэнжаргал орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |