|
|
||
ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин 24-ний өдөр Бээжинд БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын нэгдүгээр нарийн бичгийн дарга Ким Жон Уны тусгай элч, БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн Чёй Лён Хейтэй уулзав. Тэрээр Ким Жон Уны биеэрээ бичсэн захиаг Ши Жиньпинд дамжуулжээ.
Ши Жиньпин хэлэхдээ, Хятад Солонгосын найрамдал нь хоёр орон хоёр ард түмний хамтын ашиг сонирхолд нийцэж байна. Хятадын нам ба засгийн газар Солонгосын талтай хамтаар хүчин чармайлт гаргаж, хоёр орны харилцааг урт хугацаагаар тогтвортой хөгжүүлэхэд бэлэн байна гэжээ.
Солонгосын хойгийн цөмийн зэвсэггүй байх ба үүрдийн энх тайван тогтвортой байдал нь хүмүүсийн хамтын хүсэл эрмэлзэл юм. Хятадын байр суурь маш тодорхой, байдал хэрхэн өөрчлөгдсөн ч талууд Солонгосын хойгт цөмийн зэвсэггүй байх зорилтыг баримталж, түүний энх тайван тогтвортой байдлыг баталгаажуулан, хэлэлцээгээр асуудлыг зохицуулах ёстой. Талууд тэвчээртэй байж, байдлыг намжаан, 6 талт хэлэлцээг дахин эхлүүлж, Солонгосын хойг ба Зүүн Хойд Азийн өнө батын энх тайван тогтвортой байдлыг хамгаалахаар хүчин чармайлт гаргахыг Хятадын тал хүсэж байна гэж Ши Жиньпин хэлэв.
Талуудтай хамтаар хүчин чармайлт гаргаж, 6 талт хэлэлцээ зэрэг олон хэлбэрийн зөвшилцлөөр холбогдох асуудлыг сайтар зохицуулж, Солонгосын хойгийн тогтвортой байдлыг хамгаалахад Хойд Солонгос бэлэн байна, мөн нааштай арга хэмжээ хэрэгжүүлэхэд бэлэн байна гэжээ. \Урьхан\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |