• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян Швейцарын хэвлэл мэдээллийнхэнтэй уулзжээ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2013-05-25 16:51:49

          Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян 24-ны өдөр Бернэд Швейцарын холбооны дарга Үелимаурертэй хамт хэвлэл мэдээллийнхэнтэй уулзсан байна.

          2010 онд Швейцарт айлчлах хугацаанд уг орны удирдагчидтай хамт Хятад Швейцарын чөлөөт худалдааны гэрээний хэлэлцээр хийхээр тогтсон байв. Өнөөдөр хоёр орон уг хэлэлцээрийн хамтын ажиллагааны холбогдох бичиг материалд гарын үсэг зурсан нь Хятад Швейцарын харилцааны түүхэн дэх том хэрэг, мөн хоёр орны эдийн засаг худалдааны харилцааны хөгжилд өргөн уудам орон зай тэлж, үүний улмаас Хятад Европын харилцааны хөгжилд тус дэмжлэг боллоо. Энэхүү чанартай элбэг агуулгатай хэлэлцээр нь Хятад Швейцар худалдааны ивээх үзлийг эрс эсэргүүцэж байгааг харуулж байна гэж Ли Кэчян илэрхийлсэн байна.

          Улс төрийн талд харилцан итгэлцэж, харилцан эрх тэгш хандсан, хүмүүнлэгийн солилцоогоо өргөтгөж, бүс нутаг олон улсын ажил хэрэгт нягт харьцаж ажиллахаар хоёр талаар зөвшөөрсөн байна. Эдийн засаг, худалдаа зэрэг олон салбарт нягт хамтын ажиллагаа өрнүүлж, банк санхүүгийн яриа хэлэлцээний механизм байгуулж, үйлдвэрлэл болон банк санхүүгийн салбарын шинэ бүтээлч хамтын ажиллагааг байгуулахад итгэлтэй байна гэж хоёр талаар бас санал нэгдсэн байна.

          Олон жилийн турш Швейцар Хятадын харилцаа сайн сайхан хөгжсөөр ирсэн юм. Хятадын талтай бүх талын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хоёр талын харилцааг шинэ төвшинд хүргэхээр тус дөхөм үзүүлэхийг Швейцарын тал хүсэж байна гэж Үелимаурер хэлсэн байна. /Анар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе